МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Хүн ардынхаа эрүүл энхийн торгон манаанд бие сэтгэл, оюун ухаан, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө шингээн, нойр хоолоо умартан, өдөр шөнийг ялгалгүй, ар гэр амин хувийн эрх ашгаа хойш тавин ажиллаж, ямар ч бэрхшээлээс шантралгүй эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа Сэлэнгэ нутгийнхаа нийт эмч та бүхэндээ дэлхийн эмч нарын өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

Үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч яваа эрхэм та бүхнээрээ бахархаж байгаагаа баярын энэ өдөр тэмдэглэн хэлье.

Энэ удаагийн эмч нарын өдөр коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын эсрэг тэмцсэн өндөр хариуцлагатай цаг үед тохиож байна. Олон арван өвчнийг мэргэжлийн ур чадвар, зүрх сэтгэл, хамтын хүчээр даван туулсан эмч та бүхнийгээ энэ удаад ч коронавирусын эрсдлийг ялан гарна гэдэгт итгэл төгс байна.

Алтан гарт цагаан нөмрөгт энэрлийн илч болсон та бүхэндээ эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Шархүүгийн ОРГИЛ