- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Энэ сарын 25-ны өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх аймгийн хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөрийн зорилго нь аймгийн нийт хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан хүн амын дундаж наслалтыг уртасгахад чиглэгдсэн байна.
Хөтөлбөр нийт 2 үе шатаас бүрдэх бөгөөд хөтөлбөрийн нэгдүгээр үе шат 2017-2021 онд, хоёрдугаар үе шат 2022-2026 онд хэрэгжих юм.