АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨВ

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн удирдах ажилтнууд зөвлөлдлөө. Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, ойн анги, ОНӨААТҮГ-ын дарга нар оролцлоо. Энэ удаагийн зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргаас 2017 онд агентлагийн дарга, сумдын Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, ойн анги, ОНӨААТҮГ-ын удирдлагуудтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэн, ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцлээ.

Мөн дээрх байгууллагуудтай аймгийн Засаг дарга Ш.Оргил 2018 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, 2018 оныхоо бодлого, зорилтыг тодорхойлж, удирдах баг бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө. Аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон, “Сэлэнгэ үйлчилгээ”ОНӨААТҮГ-ын захирал О.Баатарцогт, Баянгол сумын Улсын тэргүүний бүрэн дунд сургуулийн захирал Д.Сарангэрэл, Сайхан сумын 20-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Бямбадорж, Хараа бүсийн сум дундын ойн ангийн дарга Р.Наран нар аймгийн Засаг даргатай 2017 онд байгуулсан гэрээнийхээ гүйцэтгэл, үр дүн, шинэлэг ажил, цаашдын зорилтынхоо талаар санаа авахаар олон ажлуудыг танилцуулав. Сэлэнгэ аймаг 2018 оныг “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж хийж ажлаа тодотгон төлөвлөөд байна.