Монголын бутралын үеийн Сэлэнгэ

1368 онд Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдөн ирснээс хойш Монголын нэгдсэн улсын бутарлын үе эхэлж 1691 онд Манжийн эрхшээлд орсноор төгсдөг. Нийт монгол угсаатны түүхийн энэхүү харанхуй үед Сэлэнгийн сав нутагт томоохон үйл явдал төдий л болсонгүй.гэвч аж ахуй нь хөгжиж соёл иргэншлийн үед нилээд сайн төвлөрчээ. Энэ үед өрнөөс явсан олон жуулчид судлаачдын тэмдэглэснээр Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөөгийн саваар тариалан, гар урлалын үйлдвэр эрхэлсэн олон суурин бий болж Монголын бусад газрыг бодвол арай илүү суурьших төлөвтэй болсон байна. Энэ үед Сэлэнгэ гар үйлдвэрийн төв байжээ.