Түүхэн бахархал
Олны сонирхол татаж сонорыг мялаах түүхэн бахархал Сэлэнгэ аймагт олон байдгаас тоймловол:
 
1. Монгол төрөөс сэлэнгэчүүдэд 1932, 1976 онуудад хүртээсэн Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одон, 2009 онд Монгол улсад Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнагдсан билээ. Энэ нь Сэлэнгэ түмний өнгөрсний хийгээд өнөө ба ирээдүйн бахархлын нэг юм.
 
 
2. Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны Орхон сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн нарийвтар ноост Орхон, хангай, Ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэр.
 
3.Шаамар сумын нутгаас олдсон “Төв азид хүний амьдрал эхэлсэн он цагийг ихээхэн урагшлуулж Монгол орон Сэлэнгэ нутагт хүний амьдрал наад зах нь 400-500 мянган жилийн өмнө эхэлжээ гэдэг дүгнэлтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн Дэлхийн хүн судлалын түүхэнд “Шаамарын хүн” гэж алдаршсан нэн эртний хүний ясны түүхэн нэн ховор олдвор.
 
4. Манай эриний өмнөх нэгдүгээр зууны үеэс хүчирхэгжиж Төв азид ноёрхож байсан Монголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байсныг гэрчлэх Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн олдвор.
 
5. Алтанбулаг сумын нутаг дахь эзэн хаан Чингисийн Их Монгол улсаа байгуулах аян дайны эхлэл Мэргэдүүдэд олзлогдсон Бөртэ хатнаа булаан авч улмаар тэр үеийн гол хүчтэй өрсөлдөгч байсан Гурван мэргэдийн холбоог 1179 онд бут цохьсон тулааны талбар түүхэт Буур хээрийн тал, хөшөө дурсгал.
 
6. Орхон сум дахь 13-р зууны, Чингис хааны үед Гуулин улсаас оруулж ирсэн цаасны үйлдвэрийн туурь.
 
7. Мандал сумын Түнхэл дэх Алунгоо эхийн буудалласан газар.
 
8. Цагааннуур сум дахь Чингисийн гэрийн буйр.
 
9. Баруунбүрэн сум дахь Монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар Амарбаясгалант хийд.
 
10. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэн боссон Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын тэмцэл, 1921 оны Ардын хувьсгалын анхны буун дуу гарсан Шаамарын шар тохой, хөшөө дурсгал.
 
11. 1921 оны Ардын хувьсгалын анхны ялалт, ардын журамт цэргийн тэмцэлтэй холбогдсон Дөрвөлжин сум, 4 пулёмотын суурилсан туурь, Сүх жанжны байрлаж байсан байшин, Шинэ цагийн Монгол улсын анхны Засгийн газрын байр Алтанбулаг, Хануйн хөндий, Алтан арал, Улаан бургас зэрэг түүхийн гэрч, дурсгалт зүйлс газар нутаг, хөшөө дурсгал.
 
12. Дэлхийд ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га нарсан ой, домогт “Тужийн нарс”
13. Сэлэнгэ аймгийн хөгжилд хөдөлмөр зүтгэлээ зориулсан аймгийн удирдлагууд
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар  
 
1.Д.Сонинбаяр     О.Буянтогтох       1992-1996 он
2.Д.Очирбат         О.Буянтогтох       1996-2000 он
3.О.Буянтогтох    Х.Очирсүрэн         2000-2004 он
4.Х.Жавхлан         О.Буянтогтох       2004-2008 он
5.Ж.Санжжав       О.Буянтогтох        2008-2012 он
6.Ж.Санжжав       О.Буянтогтох        2012-2016 он
7.Г.Бямбаа           Э.Оюунболд         2016-2020 он
8.Б.Нарантуяа     Э.Оюунболд         2020 оноос
 
 
 
Аймгийн дарга нар
 
1.Н.Билигсайхан         1921-1931 он хүртэл Алтанбулагийн хязгаарын сайдын яамны сайд гэдэг
2.Гонжоон                   1931-1932 /Энэ үеэс аймгийн дарга гэх болжээ./
3.Балдан                    1932-1934
4.Дорж                        1934
5.Цэрэндорж              1934-1936
6.Ц.Дорж                    1936-1937
7.Лувсандорж             1937-1938
8.Дондог                     1938-1939
9.Бууваа                     1939-1940
10.Гомбожав              1940
11.Д.Захирагжав        1942-1945 /Энэ үеэс аймгийн Ардын депататуудын Хурлын гүйцэтгэх Захиргааны дарга гэх болжээ/
12.Г.Жамъяансүрэн  1945-1948
13.Н.Дамдинсүрэн    1948-1950
14. Б.Нацаг               1950-1953
15.О.Мажиг               1953-1954
16.Э.Ёндон                1954-1956
17.Д.Сүрэнхорлоо     1956 он /Энэ үед Сэлэнгэ аймаг татан буугджээ/
18.Д.Гүнтэвсүрэн      1960-1961
19.Д.Дамдин             1961-1964
20.Ж.Шагдарсүрэн   1964
21.Г.Сумъяа             1964-1968
22.А.Цэрэндаваа     1968-1979
23.Г.Төмөрбаатар    1979-1989
24.Ж.Бямбаноров    1989-1992
25.И.Нямбуу            1992-1997
26.Л.Алтангэрэл      1997-2000
27.Р.Нямсүрэн          2000-2004
28.Ж.Баярмагнай     2004-2008 он
29.Ж.Эрдэнэбат       2008-2012 он
30.С.Бүрэнбат          2012-2016 он
31.Ш.Оргил              2016-оноос