Сумын эмэгтэйчүүд чууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын босгон дээр Сүхбаатар сумын Эмэгтэйчүүдийн холбоо чуулганаа хийж, холбооны 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлцэж, дүрэмтэйгээ танилцан, ажил хэрэгч санал, санаачилга өрнүүлсэн үр дүнтэй чуулган боллоо. Чуулганд монгол хувцсаараа гоёсон 70 гаруй эмэгтэйчүүд оролцож, нийгэмд тулгамдаж буй олон асуудлаар ярилцаж, шинэ онд хийж ажлаа ярилцаж, зорилтоо тодорхойлов. Шинэ онд сумын эмэгтэйчүүдийн холбоо насны ангиллаар эрүүл мэнд, амьдрах ухааны чиглэлээр сургалт зохион байгуулах, зуны сургалтаа Баянгол суманд хийх, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулах зуны сургалтанд олон эмэгтэйг хамруулах зэрэг сонирхолтой ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Баяраа угтаж тус холбоо “99 сарнай” нэртэй цэнгүүн зохион байгуулж, ээж, эгч, бүсгүйчүүдээ баярлуулах юм байна.