Нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо
Аймгийн нутгийн захиргааны удирдах ажилтны зөвлөлгөөн болж, 2011 оны ажлаа дүгнэж, шинэ оны зорилтоо тодорхойллоо. Зөвлөлгөөнөөр аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2011 онд явуулсан үйл ажиллагааны үр дүн, 2012 онд баримтлах бодлого, зорилт, Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагуудын 2011 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Мөн 2012 оны бодлого, зорилтын тухай, нутгийн болон төрийн захиргааны байгууллагуудын анхаарч ажиллах зарим асуудлуудын талаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийж, тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.
Энэ үеэр 2011 оны үйл ажиллагааны үр дүнгээр “Хангалттай сайн” үнэлгээгээр шалгарсан сум, агентлаг, багийн Засаг дарга нарт шагнал гардууллаа. Сумдын Засаг даргын тамгын газраас Цагааннуур сум тэргүүн байрт, Мандал сум удаах байрт, Баянгол, Орхонтуул сумын ЗДТГ гуравдугаар байрт шалгарлаа. Тусгай байрын шагналыг Алтанбулаг, Зүүнбүрэн, Сайхан, Хушаат сумын ЗДТГ эзэлсэн байна.Багуудаас тэргүүн байрыг Мандал сумын Хэрх тосгон, удаах байрт Баянгол сумын Хараа баг, Орхонтуул сумын Хонгор овоо багууд тэргүүлсэн байна. Агентлагуудаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Мэргэжлийн хяналтын газар эхний байруудад шалгарч, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсрол, соёлын газар, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар тусгай байрт оржээ. Нийтийн үйлчилгээний байгууллагуудаас “сэлэнгийн долгио чуулга” тэргүүн байрт, аймгийн нэгдсэн Музей тусгай байрт шалгарлаа.
 
Мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад амжилт гаргаж, 2011 оны шилдэг сум,байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээр шалгарсан Ерөө сумыг өргөмжлөл, 500 мянган төгрөг, Ерөө сумын “Болд төмөр Ерөө гол” ХХК, Мандал сумын “Алсын өртөө” ХХК-ийг өргөмжлөл, 300 мянган төгрөг, Баруунбүрэн сумын иргэн С.Өнөрцэцэг, Сант сумын иргэн Л.Аварга нарыг өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагналаа. Сурлага, урлаг, спортын онцгой амжилт гаргасан Сайхан сумын харьяат, МУБИС-ын оюутан Б.Отгонбаатар, Алтанбулаг сумын харьяат, ХААИС-ын оюутан Б.Баянбулаг, Мандал сумын харьяат, “Ач” АУДС-ийн оюутан Б.Гандолгор, мөн сумын харьяат, ХААИС-ийн оюутан А.Азжаргал, Сүхбаатар сумын харьяат, СЭЗДС-ийн оюутан Б.Идэрцогт нарын 25 оюутныг аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал болох 200 мянган төгрөг, батламжаар шагнаж урамшууллаа.
 
Энэ үеэр аймгийн 2011 оны тэргүүний ажилтнуудыг 23 номинацаар шалгаруулж, хүндэт тэмдэг, мөнгөн шагнал олголоо.
 
2011 ОНЫ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН, САЛБАРЫН
ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУД
 

Д/Д

Аймгийн тэргүүний ажилтан

Сумын нэр

Албан тушаал

нэр

1

Төрийн захиргааны тэргүүний ажилтан

Орхонтуул сум

Засаг даргын Тамгын газрын дарга

Шатарбал Өнөрбаяр

2

Боловсролын тэргүүний ажилтан

Сайхан сум

Сургуулийн биологийн багш

Сумъяа Ундрахгэрэл

3

Эрүүл мэндийн тэргүүний ажилтан

Сүхбаатар сум

Аймгийн нэгдсэн эмнэлгийн

Дотрын тасгийн эрхлэгч

Юмжигмэд

Нарантуяа

4

Эдийн засаг, санхүү-гийн тэргүүний ажилтан

Мандал сум

Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч

Буянцог

Энхтуяа

5

Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан

Ерөө сум

Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Санжаа

Цэвэлмаа

6

Хууль, хяналтын тэргүүний ажилтан

Сайхан сум

Цагдаагийн тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад

Дэнчинбэгз

Галбадрах

7

Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан

Мандал сум

“Өлзий шаглаа” хоршооны эзэн

Маахүү

Тунгалаг

8

Үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан

Сүхбаатар сум

“Буян хишиг” бүлгийн эзэн

Билэгт

Баатар

9

Соёлын салбарын тэргүүний ажилтан

Баянгол сум

Соёлын төвийн эрхлэгч

Элбэгдорж

Үржинханд

10

Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

Сүхбаатар сум

1-р сургуулийн биеийн тамирын багш

Галя

Баярсайхан

11

Дэд бүтцийн салбарын тэргүүний ажилтан

Сүхбаатар сум

“Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ-ын Дулааны станцын зуухны засварчин

Дорж

Батхуяг

12

Тэргүүний сурагч

Сүхбаатар сум

3-р сургуулийн 11 “а” ангийн сурагч

Цэгмид

Болор-Эрдэнэ

13

Тэргүүний малчин

Баянгол сум

Малчин

Лхангаажав

Пунцагноров

14

Тэргүүний малчин

Жавхлант сум

Малчин

Цэвээн

Эрдэнэ

15

Тэргүүний малчин

Алтанбулаг сум

Малчин

Чүлтэм

Өлзий-Орших

16

Тэргүүний малчин

Алтанбулаг сум

Малчин

Дамдин

Цогтгэрэл

17

Тэргүүний малчин

Цагааннуур сум

Малчин

Муухай

Пүрэвжав

18

Тэргүүний тариаланч

Мандал сум

Ногоочин

С.Лхагвацэрэн

19

Тэргүүний тариаланч

Цагааннуур сум

Баяндулаан ХХК-ий трактор комбайнч

Н.Хишигсүрэн

20

Тэргүүний фермер

Мандал сум

Саалийн аж ахуй эрхлэгч фермер

Ө.Пүрэв

21

Тэргүүний малчин бүлэг

Шаамар сум

“Хайлааст” малчны бүлэг

П.Очирханд

22

Аймгийн алдарт уяач

Сайхан сум

Уяач

Самбуу

Хүрэлхуяг

23

Энэрэнгүй үйлстэн

Орхон сум

Эрүүл мэндийн төвийн сувилагч

Банзар

Содцэцэг

 

Уугуул нутгийнхаа нэрийг цуурайтуулан авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан дайчлан дэлхийн аварга, Ази тив болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн нэр бүхий 62 тамирчныг мөнгөн шагналаар шагнасан байна.
 
Зөвлөлгөөний үеэр аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчтай сумдын төсвийн ерөнхийлөн захирагч, байгууллагын ерөнхий менежерүүд бүтээгдэхүүн нийлүүлж, санхүүжилт авах, үр дүнгийн гэрээ байгууллаа.