Манай аймгийн төрийн албаны зөвлөл ажлаараа улсад тэргүүллээ

Өнгөрсөн онд төрийн албаны хэмжээнд зарласан “Ёс зүй,хариуцлага”-ын жилийн зорилтыг хэрэгжүүлэх, Төрийн албаны үндэсний анхдугаар чуулганаас батлан гаргасан “Төрийн албан хаагчдын эрхэмлэх есөн зүйл”-ийг хэвшүүлэн сахиулах, төрийн албан хаагчийн хэрэгцээ, хангалтын байдлыг шалган зааварлах хүрээнд зохион байгуулсан ажилд амжилт гарган 2011 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн байна.