Сургалт боллоо

Аймгийн боловсрол, соёлын байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтыгаймгийн ЗДТГ-ын Архивын тасгаасзохион байгууллаа. Сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх заавар журам, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүй, Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийн талаар батлан гаргасан хөтөлбөр болон түүнд ашиглагдаж байгаа программ хангамж, байгууллагын архивын програмийн талаар хичээл заасан байна. Сургалтанд хамрагдсан аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон Соёлын төвүүдийн ажилтнууд аймгийн төрийн архивын үйл ажиллагаатай танилцсан байна.