Манай аймагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үзлэг хийгдэнэ
Энэ сарын 7-16-ны өдрүүдэд МХЕГ-аас аймгийн боловсрол, соёлын байгууллагуудад хяналт шалгалт хийгдэнэ.Шалгалтанд аймгийн ЗДТГ, Боловсрол соёлын газар, аймгийн Музей, Сүхбаатар, Шаамар сумын МСҮТ, Сүхбаатар сумын 12 жилийн Улсын тэргүүний 1-р сургууль, Сүхбаатар сумын 12 жилийн 6-р сургууль, хувийн хэвшлийн “Эрдмийн чуулган” бага сургууль, Алтанбулаг сумын ерөнхий боловсролын 12 жилийн сургууль,цэцэрлэг, хувийн хэвшлийн “Дамбо” цэцэрлэг хамрагдана. Мөн аймаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалал ямар байгаатай танилцах юм байна.
 
 
 
Р.БУМДАРЬ