Сэлэнгэ аймгийн харъяат оюутан залуучуудын дунд “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” шилдэг илтгэлийн уралдаан зарлаж байна
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сэлэнгэ аймгийн харъяат дотоод, гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутан залуучуудын дунд “Сэлэнгэ аймгийн хөгжлийн гарц” сэдэвт илтгэлийн уралдааныг зарлаж байна.
 
Сэдэв нь дараах чиглэлтэй байна.
 
Үүнд: Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн хөгжил, Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ, фермерийн аж ахуй, мэдээллийн технологи зэрэг аймгийн хөгжил, Сэлэнгэчүүдийн сайн сайхан амьдралын бүхий л салбар чиглэл байж болно.
 
Уралдааны зорилго:
 
Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх, эдийн засагт тулгуурласан хөгжлийн гарц, боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон шинэ санаа, санаачлагыг нээн гаргаж, цаашид хэрэгжүүлэхэд уралдааны зорилго оршино.
 
Илтгэлд тавигдах шаардлага:
 
-А4 бичгийн цаасан дээр мөр хоорондын зай 1.5 Arial-р шивсэн 10-15 хуудас
-Аймгийн хөгжлийн боломж нөхцлийг бодитойгоор дүгнэж, оновчтой тодорхойлсон шинэ санаа, санаачлага, үр өгөөжтэй санал дэвшүүлсэн байх
-Утга найруулга сайтай тооцоо судалгаанд үндэслэсэн товч тодорхой байх
-Уралдаанд оролцох илтгэл нь багаар болон ганцаарчилсан хэлбэрээр байж болно.
 
Хугацаа:
 
2012 оны 03 дугаар сарын 09-нөөс 2012 оны 04 дүгээр сарын 10 хүртэл
Уралдаанд оролцогсдын илтгэлийг дараах хаягаар хүлээн авна.
- Бичвэрээр Хаяг: Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт
- Е-Мэйлээр хаяг: Selenge_ZDTG@yahoo.com
Лавлах утас-70363849, 70362150, 99814380
 
Шалгаруулалт:
 
Илтгэл хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ажлын 3 хоногт багтаан аймгийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг шалгаруулалтыг явуулж, эхний 1, 2, 3-р байрыг тодруулна.
 
Шагнал:
 
1-р байр-1 аймгийн Засаг даргын өргөмжлөл, 1 сая төгрөг
2-р байр-1 аймгийн Засаг даргын өргөмжлөл, 800.000 төгрөг
3-р байр-1 аймгийн Засаг даргын өргөмжлөл, 500.000 төгрөг
Уралдаанд оролцогч бүрийг дурсгалын зүйлээр урамшуулна.
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР