Хотынхоо өнгө төрхийг сайжруулна

Аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс Сүхбаатар хотоо хоггүй цэвэр хот болгоход хувь нэмрээ оруулах зорилгоор “Цэвэр хот” аяныг өрнүүлэн ажиллаж байна.

 

Энэ арга хэмжээг 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээнд 159 аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний цэг хамрагджээ.

Их цэвэрлэгээний үеэр сумын Тохижилт үйлчилгээний газар 9 машин 17000 м 3 хогийг татан зайлуулсан байна. Аянд Сүхбаатар сумын тохижилт үйлчилгээний газар, 6-р багийн Засаг дарга Т. Батбаяр, 7-р багийн Засаг дарга Ч. Чанцалдулам, 2, 4-р багийн нийгмийн ажилтан Батхишиг, Ариунзаяа нар болон Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, аймгийн Шүүх, Прокурорын газар, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд идэвхтэй оролцсон байна.

Харин хотын төв хэсэгт байрлаж, ажил үйлчилгээ явуулдаг “Гурван мэргэд зах”, “Хөх чулуут” хүнсний дэлгүүрийн ажилтнуудцэвэрлэгээний ажилд оролцоогүй байна.

Энэхүү арга хэмжээг тус хэлтсийн лабораторийн менежер И.Ургамалсайхан, улсын шалгагч Н.Лхагвахүү нар анх санаачлан зохион байгуулсан бөгөөд Сүхбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгаж, хотынхоо өнгө төрхийг улам сайхан болгоход хүн бүр хувь нэмрээ оруулахыг Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн хамт олон уриалж байна.