“Халамж” нэгдсэн арга хэмжээ боллоо

Сүхбаатар сумын ЗДТГ-аас бусдын тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа өрхийн хүүхдүүдэд чиглэсэн "Халамж" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд Сүхбаатар сумын 8 багийн 160 гаруй хүүхэд хамрагдаж, ивээн тэтгэгч байгууллагуудын зүгээс витаминжуулах, эмчийн үзлэгт хамруулах, баярын бэлэг өгөх, 3-р цэцэрлэгийн бяцхан авъяастнууд ая дууны мэнд дэвшүүлэх ажиллагаа явагдсан байна. Энэ ажиллагааг "Алтан тариа" ХХК, "Урсгал ус " ХХК, Үсчин гоо засалчдын холбоо, Эмийн сангуудын холбоо, Хүнсчдийн холбоо, Хүнсний дэлгүүрүүд, ХААН банк, “Ундрах тум” ХХК, “Ах трейд”, "Халиун Уул", "Шинэ бадрах” ХХК, 12 жилийн 1-р дунд сургууль, 3-р цэцэрлэгийн хамт олон 3 дахь жилдээ ивээн тэтгэж, хамтран оролцсон байна.