Энэ намар 165807 ширхэг мод тарилаа
Энэ намар Сэлэнгэчүүд “Бүх нийтээр мод тарих өдөр” - өөр нийт 165807 ширхэг мод тарьж, энэ ажилд 19.9 сая төгрөг зарцуулсан байна. Сумдаас Баруунбүрэн сум 163 га буюу 1600 ширхэг бут, сөөг тарьж тэргүүлсэн байна. Харин Орхонтуул сумынхан 213 хайлаас, Алтанбулагчууд 830 шар хуас, 210 хайлаас, тарьсан байна.
 
Тарьсан модны дийлэнх нь чацарганы мод байсан байна.