Төрийн одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 11-р сарын 12-ны өдрийн 196-р зарлигаар манай аймгийн хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл
мэнд, нийгмийн салбарт олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасан 37 иргэнийг төрийн дээд шагнал одон медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат нар хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө. Үүнд: Алтангадас одонгоор Сүхбаатар сумын “Мөнгөн тулга” шүдний эмнэлгийн эрхлэгч Ж.Дэлгэрцэцэг, Гаалийн газрын байцаагч Ц.Довдончулуун, Аймгийн Биеийн тамир спортын газрын ахлах дасгалжуулагч Д.Эрдэнэбат нарын 11 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Мандал сумын “Олимп” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Бүрэнбуян, Цагааннуур сумын эмнэлгийн эрхлэгч Ж.Оюунчимэг нарын 24 хүн шагнагдлаа.
 
 
Зураг дээр: Алтангадас одонгоор шагнагдсан Аймгийн Биеийн тамир спортын газрын ахлах дасгалжуулагч Д.Эрдэнэбат