1544 ажлын байр бий болоод байна

Энэ онд манай аймаг 2000 шинэ ажлын байр бий болгох зорилттой ажиллаж байгаа билээ. Оны эхний 10 сарын байдлаар 1544 ажлын бий болоод байгаагаас байнгын ажлын байр 1485, улирлын чанартай ажлын байр 59 бий болоод байгаа нь төлөвлөсөн ажил 77,2 хувьтай байна.Сумдаас хамгийн олон ажлын байр бий болгосон сумаар Мандал, Орхонтуул, Шаамар, Сайхан,Ерөө сумд 100-380 ажлын байр шинээр бий болоод байна.