Сэлэнгэчүүд арвин их ургац хураан авлаа
Энэ намар Сэлэнгэчүүд 235548,2 тонн үр тариа хураан авч, төлөвлөснөө зуун хувь биелүүлээд байна. Хамгийн арвин ургац хураасан сумаар Ерөө, Орхон, Түшиг, Сайхан, Орхонтуул, Баруунбүрэн, Цагааннуур, Хушаат сумд тодорсноос Цагааннуур сумын тариаланчид 47060,0 тонн үр тариа, Хушаат сумын тариаланчид 18483,0 тонн тариа хураан авч аймагтаа тэргүүлжээ.
 
Төмс, хүнсний ногооны ургац мөн л арвин байснаас төмс 62173,7 тонн, хүнсний ногоо 33966,9 тонныг хураан аваад байна. Хадлан тэжээл бэлтгэлийн хувьд 150 мянган тонн бэлтгэхээс 170,2 тонныг бэлтгэж, төлөвлөгөөг 113,5 хувиар биелүүлжээ. Мөн тэжээлийн ургамал 1547,9 тонн, тосны ургамал 7015,3 тонныг хураан авч төлөвлөснөө бүрэн биелүүлж, намрын нөр их ажлынхаа ард гараад байна.