Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллана
Энэ сарын 12, 13-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллана. Тэрээр 11-р сарын 12-ны өдөр Мандал Баянгол суманд, ажиллаж, Мандал сумын вагон депо, МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, Мандал Баянгол сумын иргэдтэй уулзалт хийж, санал, бодлыг нь сонсох юм байна.
11-р сарын 13-ны өдөр Сүхбаатар суманд ажиллаж, Сүхбаатар сумын 5-р 9 жилийн сургууль болон өөрийн суралцаж, төгссөн Г.Бумцэндийн нэрэмжит 1-р сургуулийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Алтанбулаг сумын хилийн боомт, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Алтанбулаг, Сүхбаатар сумын иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонсох юм байна.