Сэтгүүлчид хамтын сурвалжлага хийгээд ирлээ

Аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг сайжруулж, уран бүтээлээ туурвих бололцоог нь аймгийн ЗДТГ-аас дэмжиж, жил бүр хамтын сурвалжлага хийхэд нь зориуланунааны дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэ жилийн хувьд сэтгүүлчид хавар нь аймагтаа ажил нь эхний тавд ордог Орхонтуул сумын ажил үйлстэй танилцаж, төв, орон нутгийн хэвлэл мэдээллээр сурталчилсан бол саяхан цагагаарын хүндрэлтэйд тооцогдоод байгаа Ерөө сумыг зорьж, сумын төр захиргааны ажил үйлс, хүн ардын ажил амьдралтай танилцаад ирлээ.

 

 

Бид өвлийн жавар тачигнасан бүрхэгдүүхэн өглөө нар битүүнээр замд гарлаа. Ерөө сумыг чиглэн цаг гаруйдавхихуйд өглөөний наран уулын цаанаас улайран мандаж ядан, ойрд хээр талд ийн нар мандахыг хараагүй болохоор их л сайхан байлаа. Сэлэнгэд энэ өвөл эрт цас унаж, хаа сайгүй цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч илт чангарчээ. Ажлын цаг эхлэхтэй хамт Ерөө суманд дөрөө мулталж, Засаг дарга Б.Сэргэлэнгийн өрөөнд түр саатлаа. Түүнтэй сэтгүүлчид сумын өвөлжилт, уурхайгаас олж буй ашиг сумын иргэдэд ашиг тусаа өгч байгаа эсэх, нинжа нарын асуудал гээд нилээдгүй сэдвээр ярилцлаа. Тэрээр ярихдаа:

- Манай сумын хэмжээнд мал тоологын ажил дуусч байгаа. Өнгөрсөн жил 58 мянган мал тоолуулсан. Энэ тоо нэмэгдэх байх. Сумын төвийн нэг, хоёдугаар багийн хэмжээнд 6 см зузаан цастай, шөнөдөө дээд тал нь 43 орчим хэм хүрч хүйтэрсэн байдал гарлаа. Өвөлжилт хүндрэх төлөв ажиглагдаж байна. Байгууллага бүр өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулсан. Бүх гарц боломжоо тооцсон. Малчид энэ жил хүйтэн өвөлболно хэмээн тооцоолж, урьд жилүүдийнхээс харьцангуй их буюу 25 мянган тонн хадлан бэлдсэн байгаа. Тэжээлээ ч сайн базаасан. Одоохондоо байдал хэвийн байна. Бугантад очоод ирлээ. Цасны байдал 28 см зузаантай байна. Аймгийн төвөөс сэрэмжлүүлэг байнга ирж байгаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Сумын нутаг дэвсгэрт алтны нилээд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байсан ч урт нэртэй хууль гараад ихэнх лиценз цуцлагдаж, хүчингүй болсон. “Болд төмөр Ерөө гол” компани хүдэр олборлож, зөөж байна. Сумын ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Энэ Компаний 1000 орчим ажилтны 360 орчим нь манай сумын иргэд байдаг. 2012 онд 400 гаруй сая төгрөгийн хандив авахаар гэрээтэй байсан ч урьд хөршийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор бүрэн гүйцэд орж ирээгүй байна. Бид орж байгаа хандивыг ИТХ-аараа хэлэлцээд, энэ жилийн хувьд ЖДҮ, өрхийн аж ахуйг дэмжих чиглэл рүү хандуулсан. Урд жилүүдэд хөгжил, бүтээн байгууллатад хандуулж байсан. Энэ жил ХААН банктай хамтраадиргэддээ хамгийн бага хувийн хүүтэй зээл хэлбэрээр олгож байгаа. Өнөөдрийн байдлаар 100 гаруй сая төгрөгийг иргэддээ олголоо. Төмөр зам тавигдаж, улсын комисс хүлээж авсан. Энэ үеэр бид улсын комисст хэд хэдэн санал тавьсан байгаа. Компанитай зохицоод тээвэрлэлтийн асуудлыгхэвийн явуулж байгаа ч тарифын хувьд асуудалтай байгаа юм билээ. Энэ асуудлыг улс шийдвэрлэх байхаа. Манай сумын хувьд нүүрс түлдэггүй, мод түлдэг. Байгаль орчноо хамгаалахтай холбогдоод цаашид нүүрс түлэхээс өөр аргагүй болно. Энэ дээр давуу талаа ашиглаад төмөр замаарнүүрс зөөвөрлөх тухай ярьж байгаа.

Бичил уурхайн хувьд төвөгтэй асуудлууд байдаг. Сумын хэмжээнд 300 орчим иргэд алт олборлодог гэсэн тоо бий. Эдгээр нөхөд хавар ярилцаад, урт нэртэй хуулийн дагуу 20 гаруй нөхөрлөл байгуулж, ажиллахаар болсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Харин олборлолт явуулах газар нь хуулийн дагуушийдэгдэхгүй байгаа болохоор хулгайгаар ажиллах явдал гарсаар байна. Мэргэжлийн байгууллагууд хамтарч шалгалт хийж байгаа ч байдалтайөөрчлөгдөхгүй, сайхан нөхөн сэргээлт хийсэн талбай дээр хулгайгаар ороод ухаж хөндсөн явдал гарсан. Байгалийн баялгийн нөөцийн татварын 5 хувь, лецензийн татварын 25 хувь суманд орох хууль байдаг ч хэрэгждэггүй. Ийн сумын Засаг даргатай ярилцлаа. Дараа нь бид өвөлжилтийн байдалгазар дээрээ ямаршуухан байгаатай танилцахаар Зүүн сэнстэй хэмээх газар өвөлжиж буй малчин Б.Хүрэлбаатарынд очлоо. Тэрээр Ерөө сумандирээд 10 гаруй жил мал маллаж байгаа юм байна. Бод, бог нийлсэн 400 гаруй малтай гэнэ. Эхнэр С.Одгэрэл нь яриа хөөрөө сайтай бүсгүй юм. Эднийх 4 хүүхэдтэй ч хүүхдүүдээ эрдэм боловсролтой хүн болгоно гээд сургууль соёл бараадуулж, малчин болгоогүй. Өвөлд эртээс бэлджээ.Гаднаа 45 тонн өвс, бас гар тэжээл базаасан. Хоёр, гурван худагтай . Хэд хэдэн хатуу өвөл давж байсан болохоор өөрийн гэсэн арга туршлагатай болжээ. Малаа ялангуяа ишиг, хургаа дордож муудахаас нь өмнө, царигтай байгаа дээр нь ялгаж, нэмэлт асаргаа, тэжээлд оруулдаг юм байна. Малаа сайн тогтоож, бэлчээрээ хуваарилж маллах хэрэгтэй. Манай нутаг бэлчээр сайтай, сайхан нутаг даа. Энэ жилээс сумандаа байгуулагдсан хоршоололд орж, ноосны урамшуулалд 800 мянган төгрөг авлаа. Мах, ноосоо ченжүүдэд өгөхөө больсон. Хоршоололд элсээд борлуулалтандаасанаа зовохоо больсон шүү. Хурдан морь уях хорхойтой. Дөрвөн жилийн өмнө “Аймгийн алдарт уяач цол” хүртсэн гэж ярилаа. Ямартай ч малчин Б.Хүрэлбаатарынх өнтэй сайхан өвөлжиж байна.

Сумын төвд ирэхэд багийн нийтийн хурал болж, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Иргэд хуралдаа их идэвхтэй ирдэг юм байна. Хурлаар орон нутгийн хөгжлийн санд ирж буй санхүүжилтийг хэрхэн, юунд зарцуулахаа ярилцахаар цугларцгаажээ. Хүмүүсийн санал бодол олон, гарч байгаа санал ч их байлаа. Эмнэлэг машинтай болох тухай ярихад, сургууль дээврээ засаж, цана, чарга авмаар байна, малчид угаалгын онгоц, гүний худаг нэмж гаргая, цэцэрлэг зөөлөн эдлэлээ солъё, сум хогийн машин авч, явган хүний замаа засая гээд амин халуун яриа тасралтгүй өрнөж байлаа.

Сумын төвийн ахуй үйлчилгээний төвлөрсөн цэг сайн ажилладаг юм байна. Энд оёдол, гуталчин, үсчин, гэрэл зурагчин, гар утас засвар, гурилын цех гээд бүгд нэг дороо юм. Байрны түрээсийн мөнгөө хуваагаад төлчихдөг гэнэ. Нэг дороос үйлчилгээ үзүүлнэ гэдэг иргэддээ ч таатай ажээ.

Бид сургууль, цэцэрлэг, зарим нэг өрхийн аж ахуй эрхэлдэг айлаар орж, сурвалжлага хийсэн бөгөөд уншигч, сонсогч танд цувралаар хүргэх болно.

 
 
 
Малчин Б.Хүрэлбаатар эхнэрийн хамт Сумын                             
 
АҮТ цэгийн оёдлын цехд
 
 
Ерөө сумын багийн нийтийн хурлаас

 

Р.Бумдарь