“Сэлэнгэ Түншлэл-2012” үзэсгэлэн худалдааны шилдгүүд
Аймгийн ЗДТГазар, ХХААЖДҮГазар, Сэлэнгэ аймаг дахь ХАҮТанхим хамтран “Сэлэнгэ Түншлэл-2012” үзэсгэлэн худалдааг 10 дахь жилдээ зохион байгууллаа.
 
Үзэсгэлэн худалдаанд 20-иод үндэсний үйлдвэрлэгч болон 10 гаруй импортлогч байгууллагууд 80 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна.
 
“Сэлэнгэ Түншлэл-2012” үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг танилцуулбал:
 
“Сэлэнгэ Түншлэл-2011” үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг “Гран при” шагналаар Сүхбаатар сумын “Залуу Сэлэнгэ” ХХК-ий “Зөгийн балтай бялуу”
Шинэлэг шийдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагаар Төв аймгийн “Эгийн гол” өрхийн үйлдвэрлэлийн эмчилгээний цуврал бүтээгдэхүүнүүд
Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр УБ хотын “Медиаимпекс” ХХК-ий асаргаа сувилгааны бүтээгдэхүүн
Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр:
Шаамар сумын “Үүр хайрхан” хоршооны “Зөгийн бал”
Экологийн цэвэр хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр:
Улаанбаатар хотын “Сор Кашмер” ХХК-ий “Сарлагийн хөөврөн эмэгтэй пальто”
Хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр:
Дархан-Уул аймгийн “Дархан хүнс” ХК-ий “Тансаг жигнэмэг”
Гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр:
Сүхбаатар сумын иргэн Л.Баттөмөрийн хос хөөрөг
Орон нутгийн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр:
Сүхбаатар сумын “Үжээд” ХХК-ий Сэлэнгэ цуврал цай
Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр:
Дархан-Уул аймгийн “Дархан Минж” ХХК-ий “Цасхан” цуврал
Шилдэг үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар:
Дархан-Уул аймгийн “Дархан Нэхий”ХК-ий гэрээт борлуулагч Г.Оюунгэрэл
Шилдэг оюуны бүтээлээр:
Улаанбаатар хотын “Аз хур”ХХК-ий “XVII-р зууны Монгол түүхийн сурвалжийн тулгуур эхүүд” ном тус тус шалгарлаа.
Зураг дээр: Тэргүүн байрын шагналтнууд