Төрийн дээд одон медалиар 26 хүн шагнагдлаа
Тулгар төрийн 2222, Их эзэн Чингэс хаан мэндэлсний 851, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай аймгийн 26 хүн төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
 
Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одонгоор Мандал сумын “Спирт бал бурам”ХК-ийн технологийн ажилтан Д.Эрдэнэцэцэг,
 
Алтан гадас одонгоор Мандал сумын Түнхэл тосгоны ахмад настан М.Баасанжав, Сайхан сумын “Номгон тариа”ХХК-ийн ажилтан Ж.Бадамгарав, Орхон сумын сургуулийн ахмад багш Ё.Бямбасүрэн, Орхон сумын сургуулийн ахмад багш Г.Дагва, Сайхан сумын сургуулийн ахмад багш Ш.Дондормаа, Алтанбулаг сумын сургуулийн багш Я.Жаргал, Ерөө сумын ахмад настан Р.Зоригт, Сайхан сумын ахмад настан Б.Насанжаргал, Орхон сумын 1-р багийн иргэн Л.Нэргүй, Сайхан сумын ахмад настан Ц.Оросоо, Сүхбаатар сумын “Үүдэн” эмнэлгийн эрхлэгч, эмч М.Оюунтуяа, Мандал сумын ахмад настан Д.Рэнцэндорж, Баянгол сумын иргэн Н.Сүхээ, Аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Улаанхүү, Орхонтуул сумын Шүрэн уул хоршооны дарга Л.Хоролсүрэн,
 
Цэргийн гавъяаны одонгоор онцгой байдлын газрын ахмад ажилтан М.Сүрэндондов, Сайхан сумын ахмад настан А.Дорж,
 
Хөдөлмөрийн хүндэт медалиар Сайхан сумын “Гавшгай ус” ХХК-ийн жолооч Ц.Арьяадаарий, Баянгол сумын Хараа багийн ахмад настан Д.Даваахүү, Сайхан сумын ахмад настан Д.Ичинхорлоо, Орхон сумын сургуулийн бичиг хэрэг, нярав Н.Оюунчимэг, Мандал сумын Хэрх тосгоны төрийн сангийн төлөөлөгч Ц.Тосонцэнгэл, Түшиг сумын ахмад настан Д.Удамбал, Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн эх баригч Б.Цэцэглэн,
 
Шударга журам медалиар Төмөр замын Цагдаагийн хэлтсийн Зүүнхараа зангилаа хариуцсан төлөөлөгч О.Өсөхбаяр нарын хүмүүс шагнагдлаа.