СЭЛЭНГЭ НУТГИЙН ХҮҮ ПАУЭРЛИФЬТИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уугуул Хүрэлчулууны Угтахбаяр Москва хотноо болсон 2017 оны пауэрлифьтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 128 кг-н жинд Монгол улсаа төлөөлөн оролцож алтан медаль хүртэн Пауэрлифьтингийн дэлхийн аварга болсон бахдам амжилтыг үзүүлээд ирсэн. Улс орон, нутаг усныхаа нэрийг дэлхий дахинаа цуурайтуулсан шинэхэн аварга Х.Угтахбаярыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ. Аймгийн Засаг даргаас нутгийн тамирчнаа дэмжиж ирсний бас нэг бахархам амжилтын хариу энэ байлаа. Дэлхийн аварга Хүрэлчулууны Угтахбаяртаа улам их амжилтыг хүсэн ерөөе.