ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ НЬ АЙМГИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар 2018-2022 онд хэрэгжих “Гадаад харилцааг эдийн засагжуулах” аймгийн хөтөлбөрийг батлууллаа. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн зүгээс уламжлалт гадаад харилцааг бэхжүүлж, шинэ түншлэлийг өргөжүүлж, худалдаа, эдийн засгийн салбарыг дэмжиж хөгжүүлэх замаар хамтын ажиллагаанаас хүртэх эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгожээ. Тухайлбал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэнд оруулж төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажыг чухалчилж байна. Мөн түншлэгч болон хандивлагч улс орон, байгууллагуудын тусламж, дэмжлэгийг оновчтой, хүртээмжтэй хуваарилах, Сэлэнгэ аймаг болон орон нутгийн нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад зах зээлд сурталчилж таниулах ажлыг эрчимжүүлэн хийх зэрэг чухал заалтуудыг хөтөлбөрт тусгаад байна.

Өнөөдөр Сэлэнгэ аймаг ОХУ-ын Буриад Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, БНСУ-ын хот мужууд, Кувейт, Энэтхэг, АНУ, ОХУ, ХБНГУ зэрэг улсын элчин сайдын яамдууд, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн GIZ-ЭТИС хөтөлбөр, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА, “Жайка”, “Кояка”, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагуудтай Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Боловсролын салбарт хамтран ажиллаж байна. 2016 оноос эхлэн Япон Улсын Шизуока муж, Кувейт улсын элчин сайдын яам, Туркийн хамтын ажиллагааны нийгэмлэг, БНХАУ-ын Жинхуа групптай идэвхтэй хамтран ажиллаж, олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, аймагт хөрөнгө оруулалтуудыг татаад байгаа юм.
Энэхүү аймгийн уламжлалт гадаад харилцааны үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээх, эдийн засгийн үр ашигтай шинэ түншлэлийг бий болгох зорилгоор гадаад харилцааг эдийн засагжуулах алхмыг хийж эхэлсэн билээ. 

Сэлэнгэ аймаг нь хилийн бүс нутагт оршдог, газар тариалангийн гол бүс нутаг болох давуу талдаа тулгуурлан аймгийн гадаад харилцааг хөгжүүлж ирсэн түүхтэй. Үе үеийн аймгийн Удирдлагуудын зүгээс хойд хөрш болох ОХУ-ын Буриад Улстай найрсаг уламжлалт харилцааг үргэлжлүүлэн, шинэ түншлэлийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж ирснээр аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд гадаад харилцаа хамтын ажиллагааны үүрэг тодорхой байр суурийг эзэлж байдаг юм. 