Архидалттай тэмцэх хөтөлбөрт санал авч байна
Монгол Улсын Засгийн газрын болон Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3.3.7 дахь зорилт “Архидалттай тэмцэх” хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулахтай холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтээс хөтөлбөрт тусгах саналыг 2013 оны 11 дүгээр сар 22-ны өдөр хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч байна.
Иргэд та бүхнийг хөтөлбөрт тусгах саналаа ирүүлж, идэвхтэй оролцохыг уриалж байна.