АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СҮХБААТАР СУМЫН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил хотын өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулан, өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл цаг нар завгүй ажилладаг Сүхбаатар сумын Тохижилт үйлчилгээний газрын эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсож харилцан ярилцлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Тохижилт үйлчилгээний газрын дарга Б.Насантогтоход ажилчдынхаа нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаарч ажиллахыг онцгойлон үүрэг болгов. Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан эмэгтэйчүүддээ гарын бэлэг гардууллаа.