АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЗҮҮНБҮРЭН СУМЫН 4 ӨРХӨД АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2018 оны 05-р сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд угсармал 4 айлын орон сууц галд өртөж 4 өрхийн гишүүд өмссөн хувцастайгаа үлдэн орох орон гэргүй болсон золгүй явдал тохиосон. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 4 өрхийг өргөө цагаан гэртэй болгосон.

Өнөөдөр тэрхүү гэр доторх ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг аймгийн Засаг дарга Ш.Оргил 4 өрхийн эздэд хүлээлгэн өглөө. Энэхүү цагаан мөртэй сайхан үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч,Зүүнбүрэн сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Сайнцог нар байлцлаа. Буяны цагаан мөр улам бүр түгэн дэлгэрэх болтугай.