АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕР Б.ЧИНТӨГС

Орхонтуул сумын Рашаант тосгоны малчин Б.Чинтөгс 2009 оноос хойш фермерийн аж ахуйг сум орон нутагтаа хөгжүүлэн амьдрал ахуйгаа өөд татан авч явна. Тэрээр Сэлэнгэ үүлдрийн үхэр маллаж хээлтэгч малын эзлэх хувийн жинг 42 хувьд хүргэжээ.

Эднийх жилд нэг малаас 1500 л сүү, 155 кг мах үйлдвэрлэн зах зээлд борлуулдаг. Фермерийн шинэ шилдэг арга барилыг зэргэлдээ орон нутаг, аймгуудаас судалж аж ахуйгаа хөгжүүлэн сайжруулах зорилгыг өмнөө тавьжээ. Тиймээс ч зах зээлийн эргэлтээ даган нийслэл хотын наах нь сүүний чиглэлийн үхрийг өсгөж үржүүлэх шинэ фермерийн эх сууриа тавиад байгаа ажээ. Залуу хүн хойш суулгүй хөдөлмөрлөж л чадвал хэнээс ч дутахгүй сайхан амьдрах боломж байна хэмээн аварга фермер хэлж байлаа.