“БУЯНТ РАШААН" АЙМАГТАА АНХ УДАА 24 ЦАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЭМИЙН БОЛЛОО

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн ардад эмийн сангийн үйлчилгээг ойртуулж чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт туссаны дагуу Сэлэнгэ аймгийнхаа иргэдэд эм хангамжийн тусламж үйлчилгээг  24 цагийн турш үзүүлэх анхны эмийн сан “Буянт рашаан” боллоо.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн төв үйлчилгээ явуулж байгаа эмийн сангийн захирлуудтай уулзан ард иргэдэд 24 цагийн үйлчилгээтэй эмийн сан нэн хэрэгцээтэй байгаа тул хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Энэхүү хүсэлтийг энэ хамт олон хүлээн авч хэрэгжүүлэн ажил хэрэг болголоо.

Тус хамт олон “Орчин үеийн чиг хандлагад нийцсэн, стандартын шаардлага хангасан эмийн сангийн үйлчилгээг 20 жилийн турш ард иргэддээ хүргэж байгаа туршлагатай хамт олон юм.