БҮС НУТГИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН 10-18 ЗҮЙЛ МОДЛОГ УРГАМЛЫН СУУЛГАЦТАЙ, ХАШАА ХАМГААЛАЛТ, СҮҮДРЭВЧ, УСАЛГААНЫ СИСТЕМ БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛЖ БАЙНА
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг Ойн талаар бүх нийтийн боловсролыг дэмжих жил болгон зарласан.
Энэхүү олон улсын санаачилгад Монгол Улс нэгдэж ойн зурвас бүхий “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 3,5 га газарт байгуулж эхлээд байна.

Өнөөдөр тус аяны нээлт манай аймагт болж Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудын эко бүлгэмийн гишүүн сурагчид цэнгэлдэхийн хажууд төв зам дагуу 3,5 га газарт мод тарилаа.


“Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг нь хүүхэд багачуудыг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.


Мөн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйл модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт байгуулж байгаагаараа онцлогтой юм.