ОЙН САНГ ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШИГЧ НӨХӨРЛӨЛҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж, сумдын нөхөрлөлүүдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэн, нөхөрлөлүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах зорилготой “Байгалиа хамгаалъя-нөхөрлөлөө дэмжье” нээлттэй хаалганы өдөрлөг аймгийн төвд зохион байгуулагдлаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцогч нөхөрлөлүүд эмийн ургамал, байгалийн хаягдал баялгийг ашиглаж хийсэн гар урлалын бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, жимсгэний төрлөөр үзэсгэлэн худалдаа гаргаж, худалдан борлууллаа. Аймгийн хэмжээнд 168 ойн нөхөрлөл ойн санг гэрээгээр эзэмшин  хамгаалалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байна.