Төрийн албаны шалгалт шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдлаа
Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ээлжит төрийн албаны мэргэшлийн шалгалтыг амжилттай зохион байгуулан явууллаа. Энэ удаагийн шалгалтанд 52 ажлын байр зарлагдсаны дэс түшмэлийн ангиллын 18, туслах түшмэлийн ангиллын 12 албан тушаалд нийт 127 хүн бүртгүүлж, 123 өрсөлдөж 22 хүн тэнцлээ. Хүн бүртгүүлээгүй 22 ажлын байр байгаагийн 14 нь дэс түшмэлийн, 8 нь туслах түшмэлийн ажлын байр байна. Шалгалт хэрхэн явагдаж байгааг гадаа коридорт дэлгэцээр харуулж байсан нь шалгалтанд оролцогчдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ боллоо. Цагаа хүлээн суугаа оролцогчид 2 танхимд зохион байгуулагдаж байгаа шалгалтын явцыг эхлэхээс нь дуустал нь дэлгэцээр ажиглан харах боломжийг бүрдүүлснээр энэ удаагийн шалгалт ил тод, нээлттэй байдлыг жинхэнэ утгаараа хангаж чадлаа.