Шаамарчууд анхны даргаа хөшөөнд мөнхөллөө
Шаамар сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тэжээлийн аж ажуйг санаачилан үндэслэгч, анхны дарга Ц.Сүрэн-Ухнаа агсны үйл хэргийг мөнхжүүлэх үүднээс дурсгалын хөшөө босгох ажлыг Шаамар сумын засаг захиргаа санаачилж үр хүүхдүүдтэй нь хамтран зохион байгуулжээ.
 
Дурсгалын хөшөөний нээлтийн ажиллагаа ны үеэр Ц.Сүрэн-Ухнаа агсны ууган Тунгалаг:-Сум орон нутгийн санал санаачилгаар бий болж буй хайрт аавынхаа дурсгалын цогцолборын нээлтэнд хүрэлцэн ирж оролцож байгаа та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Бусдын үр хүүхдийг өөрийн үр хэмээн санаж, зөв буруу зөөлөн хатууг нь ойлгуулж, амьдралын харгуйд хөлд оруулж өгсөн ачтай буянтай аавын минь буян хишиг хэмжээлшгүй их байсан. Тэрхүү буянт ариун үйлсийн илрэл болгож мөнхөд дурсагдах энэхүү цогцолбор хөшөөг босгож байна” гэж хэллээ.
 
 
 
Дурсгалын хөшөөний нээлтэнд ирсэн зочид, ахмадууд энэхүү үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, нүдээ олсон сайхан ажил болжээ хэмээн талархаж байв. Ц.Сүрэн-Ухнаа агсны удирдлаган дор ажиллаж явсан олон хүмүүсийн сэтгэлд энэхүү ажиллагаа хүрч чадлаа.