АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болж цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим асуудлыг шийдвэрлэлээ.
-Сэлэнгэ аймаг Монгол Улсад анх удаа халдварт болон халдварт бус өвчий эрт илрүүлгийн үзлэг оношилгоог амжилттай хийсэн. Энэ туршлагадаа тулгуурлан Ковид-19 өвчнөөр өвдөж эдгэсэн бүх хүмүүсээ нарийвчлан үзэж оношлох ажлыг аймгийн хэмжээнд эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
-"Сэлэнгэ энeргио" ОНӨААТҮГ-ын 2021-2022 оны өвөлжилтийн хэвийн ажиллагааг хангах үүднээс 1 сарын хэрэглээний нүүрсний нөөцийг бүрдүүлэх хөрөнгийг шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар тус байгууллага 14 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа юм.
-Малын гоц халдварт шүлхий өвчин Орхонтуул суманд гарсантай холбогдуулан өвчний эсрэг хэрэгцээт вакциныг авах хүсэлтээ Улсын Онцгой комисст гаргалаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог 17 сумдын Онцгой комисст өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хэмжээнд хангах, нэмэлт дархлаажуулалтын 3-р тунгийн хамрагдалтыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.