СЭЛЭНГЭ АЙМГИЙН 2021 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авъяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөрөө амжилт гарган манлайлсан “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-2021" арга хэмжээг Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Лхагвадоржийн ивээл дор 30 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн шалгаруулалтанд 2021 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 60 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үеийн нөхдөө манлайлсан 9 алдартан сурагчыг “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарууллаа.
Оны онцлох хүүхдүүд:
1.Сурлагын амжилт төрөлд:
Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 ангийн сурагч Эрдэнэбаярын Энхжин
2.Урлаг, уран бүтээл төрөлд:
Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12 г ангийн сурагч Одмаагийн Очгэрэл
3. Биеийн тамир, спорт төрөл:
Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 10 а ангийн сурагч Бадрахын Шинэтулга
Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 6-р ангийн сурагч Мөнхбадрахын Батсэлэнгэ
4.Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд:
Мандал сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 9 а ангийн сурагч Нармандахын Дөлгөөн
5. Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд:
Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагч Цогбадрахын Чингүн
6.Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөлд:
Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 ангийн сурагч Даваадоржийн Дагвадорж
7.Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөл:
Мандал сумын Хүүхдийн ордоны дэргэдэх “Хүслийн хөтөч” хүүхдийн оролцооны байгууллага
8. Багийн амжилт төрөл:
Мандал сумын Ерөнхий боловсролын ерөнхий боловсролын 3-р сургуулийн “Гар бөмбөгийн хамт олон" тус тус шалгарлаа.
Энэ удаагийн шалгаруулалт нь хүүхдүүд хөл хорионы үед ч хичээл сурлагадаа шамдаж, өөрийгөө хөгжүүлж, олимпиад, уралдаан тэмцээнд биечлэн болон цахимаар оролцон өмнөх амжилтаа бататгаж, улс орныхоо нэрийг тив, дэлхийн хэмжээнд дуурсгаж чадсанаараа онцлог байлаа.