ХОЁР ЭЛСНИЙ ОРЧИНГ СҮҮДРЭВЧТЭЙ БОЛГОЛОО
Амралтын улирлын хүн ихтэй газруудын нэг элс, ус, зүлэг бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой "Хоёр элс"-ний орчинд очсон хүмүүс суугаад хоол цайгаа идчих нар, салхинаас хамгаалсан сүүдрэвчүүдийг барьж, 00-той болгох асуудлыг хэд хоногийн өмнө аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж БОАЖГ болон холбогдох албаныханд даалгасан билээ.
Аймгийн БОАЖГ-аас МХГ, Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран 10 ширхэг сүүдрэвчийг эхний ээлжинд тус орчинд хийж байршууллаа.
Мөн био 00-ын асуудлыг шийдэхээр ажиллаж байна.
Цаашид тус орчныг улам бүр тохижуулан аялагч, амрагчдад таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллана.