215600 БООДОЛ ӨВС ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛАХАД БЭЛЭН БАЙНА

2023-11-01-ний өдөр аймгийн удирдлагын багаас ээлжит “Шуурхай мэдээллийн цаг”-ийг явууллаа. Шуурхайд аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нар танхимаар, 17 сум цахимаар оролцож, ХХААГ болон сумд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа танилцууллаа.

Аймгийн хэмжээнд байгалийн хадлан 150,4 тн, тэжээл 19.7 мян.тн, дарш 3,1 мян.тн бэлтгэж, малчдын түвшинд бэлтгэх хадлан бэлтгэл 93,5 хувьтай байна.

Өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Хушаат, Цагааннуур, Түшиг, Сайхан, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Жавхлант сумдад 215600 боодол өвс зах зээлд борлуулахаар бэлэн байна.

Улаанбуудайн хураалт 95, төмс, хүнсний ногооны хураалт 99 хувьтай байна.

2023 онд зах зээлд 415.7 мян.толгой малыг борлуулна. Нийт малынхаа 26,8 хувийг буюу 512893 мян.толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж малын тоо толгойг бууруулна.

Шуурхай хуралдааны төгсгөлд цаг үеийн ажил арга хэмжээ, өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаашид анхаарах асуудлууд дээр аймгийн Засаг даргаас сум, агентлагуудад үүрэг чиглэл өглөө.