Хушаат сум малчиддаа зориулан өдөрлөг зохион байгуулжээ

Хушаат сумын ЗДТГ-аас 7-р сарын 24-ны өдөр Артойлбо, Шугуйт, Бумбан дэвийн малчдыг хамруулсан өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгийн хүрээнд өвөлжилтийн талаар гаргасан захирамж, төлөвлөгөөгөө танилцуулан, өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаварыг өгч, 1,2-р багийн хэсэгчилсэн ИНХурлыг хийж, ОНХС,ГЗБ-ын саналууд болон малчдаас гаргасан санал хүсэлтийг хүлээн авсан байна. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, сахарын шижин өвчний болон умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг үзлэгүүдийг , эрүүл мэндийн зөвлөгөө өгөн эм, тариагаар хангажээ. Өдөрлөгийн үеэр гар бөмбөг, АХА, Караоке тэмцээн болон үдшийн цэнгүүнийг зохион байгуулагдсан бөгөөд 70 гаруй малчид хамрагджээ.