“Тогтвортой хөгжил ба биологийн олон янз байдал” сургалт боллоо

Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд, хөдөлгөөн ТББ-ын Сэлэнгэ аймаг дахь салбараас 2016 оны 02 дугаар сарын 01-02 өдрүүдэд “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил ба биологийн олон янз байдал” сэдвээр 3 дахь шатны сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд аймгийн төвийн болон сумдын насан туршийн боловсролын төвийн багш, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, арга зүйч 40 гаруй багш нар хамрагдлаа. Төслийн зорилго нь Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа ойлголтыг Монгол Улсын боловсролын тогтолцоонд нэвтрүүлж, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн дэмжих институцийн, эрх зүйн, зохион байгуулалтын орчин бүрдүүлэхэд чиглэсэн бөгөөд төслийг Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж хэрэгжүүлэгчээр нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэг ажиллаж байна. Аймгийн хэмжээнд уг төслийг хэрэгжүүлэгч байгууллагаар Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд, хөдөлгөөн ТББ-ын Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл сонгогдон гүйцэтгэгчээр ажиллаж байна