2022 ОНЫ ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧИД БОЛОН БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
Монголын их, дээд сургууль, коллежид элсэхийг хүсэгчдийн суралцах ерөнхий чадварыг нээн илрүүлэх, шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга шагнаж урамшууллаа.
1. Монголын түүхиийн хичээлээр - Мандал сумын ЕБ-ын Билиг ДБ сургуулийн сурагч Э. Мандахбаяр
2. Англи хэлний хичээлээр- Мандал сумын ЕБ-ын Билиг ДБ сургуулийн сурагч О.Отгон-Эрдэнэ
3. Нийгмийн тухай мэдлэг хичээлээр - Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн сурагч Б.Ууганчимэг нар 800 оноо авч үе тэнгийн сурагчдаа манлайлан, сурагчаа амжилттай бэлтгэсэн Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн багш Б.Мягмарсүрэн, Мандал сумын ЕБ-ын Билиг ДБ сургуулийн багш Э.Сүхбаатар, Г.Халиун нарыг урамшууллаа. Элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авсан сурагчид, багш нарыг урамшуулан дэмжих энэхүү үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга ийнхүү 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Амжилт бол хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүн билээ. Хүүхэд багачуудынхаа сурч мэдэх их үйлсэд, багш нартаа мэдлэг олгох нөр их ажилд нь амжилт хүсье.