САР БҮРИЙН ЭХНИЙ ДАВАА ГАРАГ БҮР УДИРДАХ АЖИЛТНЫ “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01, аймгийн Засаг даргын 2016 оны “Ажлын хариуцлага, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 тоот албан даалгаврууд болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Хариуцлагын жил” болгон зарлах тухай 32 тоот тогтоолыг тус тус үндэслэн аймгийн ЗДТГ-аас сар бүрийн эхний Даваа гараг бүрт удирдах ажилтны “Мэдээллийн цаг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.

Өнөөдөр тус арга хэмжээ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд боллоо. Энэхүү арга хэмжээ нь төр төсвийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, харилцан туршлага солилцох, мэдээ мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Өнөөдрийн удирдах ажилтны “Мэдээллийн цаг”-аар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн алба тус тус мэдээлэл хийлээ.