АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН БАЙДЛААР 10 АЙЛЫГ ОРОН ГЭРТЭЙ БОЛГОЛОО

Сэлэнгэ аймгийн Улаан Загалмай Хороо нь ард иргэдийн дунд байгалийн гамшиг гэнэтийн осол аюулаас урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж, болзошгүй гамшгийн үед ажиллах АТНөхөрлөлийг байгуулж, гамшигт өртөгсдөд эд материалын болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажилладаг. Тус хороотой аймгийн Засаг дарга хамтран ажиллах гэрээ байгуулан гамшгийн нөөц сан бүрдүүлэн ажиллаж байгаа юм. Аймгийн Засаг даргаас оны эхний 8 сарын байдлаар 8,360,000 төгрөгийн санхүүжилтийг олгосноор Алтанбулаг, Цагааннуур, Сүхбаатар, Баруунбүрэн, Хушаат, Сайхан, Хүдэр, Жавхлант сумдын иргэдэд тус бүр 1, Сант сумын 2 иргэн, нийт 10 айлыг орон гэртэй болгох ажлыг аймгийн Улаан Загалмайн Хорооноос зохион байгуулаад байна.  

Сэлэнгэ аймгийн Улаан Загалмай Хороо нь 2016-2017 оны өвөлжилт хүндэрсэн цаг үед багагүй ажлыг хийж гүйцтэтгэсэн байна. Үүнд:Малчдад туслах аяныг зохион байгуулснаар 2 сая гаруй төгрөгийн тусламжийг малчдад олгож, ОУУЗУХСХолбоо, МУЗНийгэмлэг хамтран үнэлгээ хийж Хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг хүлээлгэн өгчээ. Дээрх хүмүүнлэгийн тусламжинд 16 сумын 392 өрх хамрагдаж өрх бүрд 245,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, 96,040,000 төгрөгийн тусламж болон малын тэжээл хуурай сүү зэргийг олгосон байна. Энэхүү тусламжийг ОУУЗХолбооны шаардлагын дагуу 200-аас доош малтай, нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах өрхийн гишүүдтэй /60-аас дээш насны өндөр настан, өрх толгойлсон эцэг, эх, 16-аас доош насны олон хүүхэдтэй өрх, гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй/ айлуудад шалгуур үзүүлэлтээр сонгож олгожээ. Мөн ОУУЗХолбооны санхүүжилтээр “Хөдөө орон нутгийн малчид болон хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Хүдэр, Алтанбулаг сумдад нийтийн оролцоотой гал унтраах “Усан хөөрөг”-ийг “Есөн Хэлхээ”ХХК-аар хийлгэж, ОУУЗХолбооноос “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах” төслийн хүрээнд Сайхан сумын “Таван эрдэнэ” малчны бүлгийг дэмжин өвөлжөө бариулж тус бүрт хүлээлгэн өгчээ. Аймгийн Улаан Загалмай Хорооноос 13 сумын 250 өрхөд 1,250,000 төгрөгний тусламжийн хувцасыг олгосон байна.

Одоо ОУУЗХолбооны санхүүжилтээр олон нийтийн оролцоотой гал унтраах бэлэн байдлын кабинет тохижуулж, гал унтраах хэрэгсэлүүдийн хамт Хүдэр, Алтанбулаг суманд хүлээлгэж өгөхөд бэлэн болгоод байгаа ажээ.