ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ

Түшиг суманд атар газар эзэмшсэний 60 жилийн ажлын төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тус сумын “Бооцын тариа” ХХК болон “Шивээт хайрхан” ХХК-ийн дэмжлэг, санаачилгаар Хүүхдийн тоглоомын талбайг бүрэн шинэчилж, засвар үйлчилгээг хийж, хүлээлгэн өгсөн байна.