“ЯГ ОДОО ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦЭГЛЭЕ” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил дэлхий нийтэд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт “ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриан дор зохион байгуулагдаж байна.
Тус аяныг орон нутагтаа зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Аяны талаарх мэдээ мэдээллийг цахимаар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэж байна.
Аяны хүрээнд:
1. Иргэдийн жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх цахим мэдээллийг түгээх
2. Энэ чиглэлээр гарч буй постер, шторкыг цахим болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх
3. Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт “Яг одоо хүчирхийллийг цэглэе” нөлөөллийн давлагааг өрнүүлэх
4. Хүүхдийн тусламжийн 108, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах 107, ГБХЗХГ-ын нээлттэй утас 7059-2436 зэрэг утсыг олон нийтэд сурталчлан таниулах
5. Зорилтот бүлгийн өрхүүдэд тандалт судалгаа хийх, мэдээллийг нэгтгэх
6. Хамтарсан баг, байгууллагын эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан аяны талаарх мэдээллийг байгууллага хамт олон, иргэд олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахаар боллоо.
Ковид- 19 цар тахлын үед ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн хүчирхийллээс хамтдаа сэргийлж “Яг одоо хүчирхийллийг цэглэе” аянд нэгдэцгээе.