Эрчим хүчний салбар өнөөгийн байдал
Сэлэнгэ аймагт цахилгаан эрчим хүч дамжуулах Төвийн Бүсийн (Цахилгаан Дамжуулах Сүлжээ) ЦДС ХК-ний мэдлийн 110кВ-ын 11 дэд станц 334.7 км Цахилгаан дамжуулах агаарын шугам, “Мон тай майнз” ХХК, “Хустай Ерөө” ХХК-ний эзэмшлийн 110 кВ-ын 2 дэд станц 5.6 км шугамууд байдаг.
 
Аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж буй, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК нь 1965 онд байгуулагдаж нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлагдсан компани юм.
 
Энэ ХК нь 35 кВ, 10кВ, 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ) дэд станцуудыг эзэмшиж, техникийн ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцан хэрэлэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах үйл ажиллагааг эрхэлдэг.
 
Тус компанийн эзэмшлийн болон сүлжээний мэдлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд нь дараах байдлаар хуваарилагдан үйлчилж байна. Үүнд:

¹

Салбарын нэр

6, 10 кВ-ын

35 кВ-ын

0.4 кВ-ын шугам км

Д/станц ТП, РП

КШ км

ЦДАШ км

Д/ станц

ЦДАШ км

1

Сүхбаатар салбар

131

22.1

390.6

4

101.4

74.2

2

Хөтөл салбар

44

2.67

190.7

3

95.1

9.4

3

Зүүнхараа салбар

39

6.8

178.9

1

39

53

4

Бугант салбар

29

5.5

90.2

2

65.2

16.5

5

Хушаат, Жавхлант

5

1.2

18

1

35

2.5

 

Бүгд

248

38.3

868.4

11

33.5

155.6

Аймгийн хэмжээнд дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй  9 аж ахуйн нэгж 12 суманд дулаан үйлдвэрлэх, дамжуулах түгээх үйл ажиллагаа явуулж байна.
 
Сүхбаатар хот нь 22000 гаруй хүн амтай бөгөөд нийт хүн амын 60 гаруй хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдардаг. Сүхбаатар хот дахь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдрагч айл өрх, 200 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагууд орон нутгийн өмчит дулааны “Сэлэнгэ энерго” үйлдвэрийн газрын дулаанаар хангагддаг.
 
Уг үйлдвэрийн газрын харъяа дулааны шугам сүлжээ нь 1958-1988 оны хооронд монтаж хийгдсэн  газар доорхи дулааны шугамтай ба 2007 онд 365 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт шугам сүлжээгээ шинэчлэн засварласан байна.