Газрын харилцааны өнөөгийн байдал
Газар бүх баялгийн  үндэс буюу нийгэм, эдийн засаг, улс төр, байгаль хамгаалал, оюун санааны олон талын харилцааны эх булаг юм.
 
Газрын харилцааны асуудал нь өөртөө газар зохион байгуулалт, кадастр, геодези, зураг зүй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл зэрэг хоорондоо нягт уялдаа, холбоо бүхий олон асуудлыг багтаадаг. Төрөөс юуны урьд газрын харилцааны өөрийн орны эрх зүй, нийгмийн амьдралд хэрхэн зохицуулах арга замыг бүхэлд нь газрын харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлж, түүнийг боловсронгуй болгох арга хэмжээг авч Газрын тухай хуулийг шинэчлэн Монгол улсын түүхэнд анх удаа Монгол улсын газар өмчлүүлэх тухай хуулийг батлан гаргалаа.
 
Аймгийн нийт нутаг дэвсгэр нь 4115.2 мянган га бөгөөд түүний 50 хувь буюу 2084.6 мянган га-г хөдөө аж ахуйн зориулалтын газарт, 1.2 хувь буюу 47.9 мянган        га-г зам шугам сүлжээний газарт, 39 хувь буюу 1607.4 мянган га-г ойн сан бүхий газарт,г 0.5 хувь буюу 19.4 мянган га-г усан сан бүхий газарт,  8.2 хувь буюу 336.7 мянган га-г улсын тусгай хэрэгцээний  газарт хамаардаг.