АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЯПОН УЛСЫН ШИЗОУКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Япон Улсын Шизоука мужийн Газар тариалан, ойн аж ахуйн судалгааны төв бодлого зохицуулалтын газрын дарга Ohsuka Ryuji, Судалгааны төвийн ахлах эрдэмтэн Okitsu Toshihiro, ЗДТГ-газар тариалан бодлогын хэлтсийн орлогч дарга Tabayashi Daisuke, ЗДТГ- Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Sugimura Gon Erdenekhatan нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцан хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцоо.
Сэлэнгэ аймаг нь Шизоука мужтай ХАА, байгаль орчин тэр дундаа газар тариалангийн салбарт амжилттай хамтран ажиллаж, салбарын ажилтан албан хаагчдыг мэргэшүүлэн сургаж дадлагажуулах, шинэ сортын таримлыг Сэлэнгэ аймгийн хөрсөнд тарьж ургуулан нутагшуулах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгаа.