АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АВСТРАЛИЙН ЭСЯ-НЫ КОНСУЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ сарын 17-ны өдөр Австралийн ЭСЯ-ны Консул Эйдан Борхэм, Консулын газрын ажилтан Я.Ижилмөрөн нарыг хүлээн авч уулзан санал солилцлоо.
Манай аймаг Австрали Улстай боловсролын салбарт амжилттай хамтран ажиллаж байгаа. Засаг даргын зүгээс бусад салбар чиглэл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллах хүсэлттэй байгаагаа илэрхийлэв.
Австрали бол сурч боловсрохын зэрэгцээ ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжтой улс. Австралид суралцах Монгол оюутны тоо жил бүр өсөн нэмэгдсээр байгаа гэдгийг Консул Эйдан Борхэм онцоллоо.
23 сая хүн амтай тус улс гадаад оюутны тоогоор дэлхийд гуравт буюу Их Британи, АНУ-ын дараа ордог байна. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн 7 нь тус улсад бий. Австрали Улсын 1,100 боловсролын байгууллага 22,000 гаруй төрлийн сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ажээ.