СЭЛЭНГЭ АЙМАГ БНСУ-ЫН ДАНГЖИН ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНСУ-ын Дангжин хотын Засаг дарга У Сон Хуан, ИТХ-ын дарга Ким Дог Жү тэргүүтэй тус хотын төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Засаг дарга Н.Лхагвадорж нартай уулзаж хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрээр Монгол Улсын Сэлэнгэ аймаг болон БНСУ-ын Дангжин хот хоорондын түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж газар тариалан, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэгийн салбар, чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, БНСУ-ын Дангжин хотод Сэлэнгэ аймгаас улирлын гэрээт ажилтан нийлүүлэх гэрээний төсөлд гарын үсэг зурлаа.