МОБИКОМ КОРПОРАЦИ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ 9.000.000 ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Энэ жилийн тухайд ковид-19 цар тахлын аюул үндэстэн бүхнийг нөмөрсөн амаргүй цаг үе тохиож байгаа билээ. Сэлэнгэчүүдийн хувьд эх орондоо энэхүү аюулт тахлыг оруулахгүйн төлөө салбар бүрийнхэн маань цаг наргүй хичээл зүтгэл гарган ажиллацгааж байна. Цаг үеийн энэхүү нөхцөл, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зүтгэж яваа эрүүл мэндийн салбарынханд дэм болох үйл ажиллагааг МОБИКОМ корпораци Монгол Улс даяар амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 9.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг хандив болгон өгсөн батламжаа МОБИКОМ корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада аймгийн Нэгдсэн эмнэлэгт албан ёсоор хүлээлгэн өглөө. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлын үед хамтын хүч дэм онцгой чухал болохыг онцолж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд илүү их ойртуулахад хувь нэмрээ оруулж байгаа МОБИКОМ корпорацийн хамт олонд талархал илэрхийллээ.