ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЛТ ТЭРЭГ СҮХБААТАР ӨРТӨӨНД
Аймгийн төв Сүхбаатар сумын цэцэрлэгийн багш нарыг эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулах ажлыг аймаг орон нутгийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УБТЗ хувь нийлүүлсэн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Үзлэг өнөөдөр 08:30-17:00 цагийн хооронд Сүхбаатар өртөөн дээр явагдана.
Мөн “Brand Trend 20К” аяны хүрээнд үржил шимт хөрс шороонд тарьж ургуулж байгаа Сэлэнгэ нутгийн хүнс үйлдвэрлэл, аялал жуучлалын гол газрууд болох байгалийн үзэгэлэнт газар нутаг сурталчлагдан таниулагдана.